Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
Хотын амьдрал 3 сарын өмнө     268    0

 Аймгийн Онцгой байдлын газраас иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргаж байна. Энэ сарын 23-ныг хүртэл салхи ихэнх хугацаанд 14-16м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө эрс хүйтэрч  нэмэх 1 градус дулаанаас  нэмэх 4 градус хүйтэн хононо. Жаргалант суманд шөнөдөө -8-13 градус хүйтэн байх бол Баян-Өндөр суманд шөнөдөө -5-10 градус хүйтэн, нийт нутгаар өдөртөө -3-аас +8 хэм хүйтэн байна.

           Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, шаардлагатай. Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хүүхэд хөгшин настай хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй хараа хяналтгүй орхихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.