Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ аймгаас гарах, орох хөдөлгөөнийг 25-ны 06.00 цаг хүртэл хаалаа
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     134    0

Улсын онцгой комисс өнөөдөр 18.30 цагт хуралдаж, тодорхой шийдвэр гаргажээ. Гарсан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэл хийлээ. Тэрээр "Улсын онцгой комиссын 18-р хуралдаан боллоо. Европын холбооны улс явж ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн. Үүнтэй холбогдуулж УОК хуралдаж шийдвэр гаргалаа. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас гарах, орох хөдөлгөөнийг өнөөдөр оройны 21.00 цагт хаахаар болсон. Тодруулбал, зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 цаг түр зогсоох шийдвэр гаргалаа.

Эх сурвалж: “nema.gov.mn”