Д.Тогтохсүрэн: Сумын ИТХ-ын төлөөлөгчийг улс төрийн нам нэр дэвшүүлэхийг хориглоно
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     197    0

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Н.Амарзаяа нарын Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Засаг захиргаан, нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн зургаан бүлэг 80 зүйлтэй болгон шинэчлэн найруулсан талаар дурдлаа. Хуулийг есөн гишүүн өргөн барьсан бөгөөд ажлын хэсэг 2018 оноос ажилласныг онцлов. Аймаг, сум, багийн чиг үүргийг тодорхой болгож, чиг үүргийн давхацлыг арилгажээ. Мөн ИТХ-ын төлөөлөгчийг улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байхаар, ИТХ-д намын бүлэг байгуулахыг хоригложээ. ИТХ-ын төлөөлөгчийг эгүүлэн татах зохицуулалтыг хуульчилжээ. Бас хариуцлагагүй ажилласан ИТХ-ыг тараадаг болгож өгсөн. Орон нутагт татварын эрх мэдлийг өгсөн зэргийг тэрээр тодотголоо. Хуулийг хаврын чуулганаар баталж 2022 оноос мөрдөнө гэв.

Мөн "Өнөөдөр сошиал дээр бичсэн байна лээ. МАН судалгаа хийх гэж нэр дэвшигч нараас 50 сая төгрөг авсан гэж. Албан ёсоор мөнгө цуглуулаад судалгаа хийсэн юм байхгүй. Горилогч нар өөрсдөө л судалгаагаа хийгээд явж байх ёстой. МАН-ын дарга, Удирдах зөвлөлийн зүгээс хуулийнхаа хүрээнд сонгуулийн төсвөө бүрдүүлэх ёстой шүү гэсэн чиглэл өгсөн" гэлээ.