Аймгийн Сонгуулийн хорооны даргаар Д.Соёлчхүү ажиллана, харин...
Хотын амьдрал 1 сарын өмнө     301    0

                Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 20 тоот тогтоолоор аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүдийг сонгон баталжээ. Орхон аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн дарга М.Мөнхбаяр нар  ажиллах юм байна. 

Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын улсын байцаагч Д.Сайнбилэг, аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Отгонбаяр, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Д.Чимгээ нар багтжээ.

Аймгийн Сонгуулийн хороо Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт Иргэний танхимд ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)