Уурхайчид Жаргалантын ногоог хүнсэндээ хэрэглэнэ
Хотын амьдрал 1 сарын өмнө     388    2

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутагт хэрэгжиж байгаа “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн талаар хэлэлцжээ. Хуралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн талаар хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулсан юм.

Орон нутаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамтарсан Ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн хүрээнд цагаан тоосны дэгдэлтийг 80 хувиар бууруулсан тухай мэдээллээ. Мөн энэ онд хөтөлбөрийн хүрээнд хийх ажлынхаа талаар танилцуулах үедээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагаас Жаргалант сумын ногоочдын төмс, хүнсний ногоог уурхайчдын хүнсний хэрэгцээнд хэрэглэх шийдвэр гаргаж байгаа талаараа дуулгалаа. Энэ ажил 2020 оны “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн Ажлын төлөвлөгөөнд тусаад байгааг Т.Батмөнх дарга онцолсон юм.

Улс төрөөр хийрхэгчид, цагаан тоосоор улс төржигсөд Жаргалант сумын ногоочдын тарьж ургуулсан хүнсний ногоо  “аюултай” байж мэдэх талаар мэдэмхийрч, дэмийрдэг. Тэгвэл энэ удаад үйлдвэрийн удирдлага тодорхой шийдвэр гаргаж Жаргалантын ногоочдыг дэмжиж байгаа нь “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр шим гэж үзэж болох ажээ. Нөгөө талдаа Жаргалант сумын ногоочдын тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо ямар нэгэн асуудалтгүйг илтгэх хамгийн том дүгнэлт бол энэ гэж ойлгож болно.  Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд хамтын ажиллагааныхаа хүрээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч иргэд ч цагаан тоосыг дарах, ялах нь  цаг хугацааны л асуудал гэж дүгнэхэд хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (2)