ХАЛДВАРТЫН ТАСАГТ 500 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ, БУСАД ЭД МАТЕРИАЛЫН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЛЭЭ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     262    0

Дэлхийн нийтийг хамарсан ковид 19 халдварын эсрэг Монгол хүн бүр тэмцэж байна. Өнөөдөр Манай улсад шинэ төрлийн корона вирусын халдвар гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн,  батлагдсан нийт 38 тохиолдол бүртгэгдээд байна. Манай аймгийн хувьд халдвар бүртгэгдлээ гэхэд нэн түрүүнд аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлалтанд авна. Иймд Аймгийн БОЭТ-ийн халдвартын тасгаас хүсэлт ирүүлсэний дагуу “Энх-Эрдэнэтийн Хөгжил” ТББ-аас  нийгмийн хариуцлагын хүрээнд тус халдвартын тасагт нэн шаардлагатай байгаа нэг удаагийн амны хаалт 500 ширхэг, хамгаалалтын иж бүрэн хувцас болон гар ариутгагч, ариутгалын бодисын хамт хүлээлгэн өглөө.  

Энэ үеэр Тус ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Баасансүрэн хэлэхдээ: Энх эрдэнэтийн хөгжил ТББ Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасгаас  сард хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийн хүрээнд COVID-19 буюу Шинэ төрлийн коронавирус дэлхийн 200 гаруй улс оронд тархаж өнөөдөр хэзээ энэ өвчин дарагдах нь тодорхойгүй, эмчилгээний ололт амжилт хараахан нээгдээгүй байгаа үед манай Орхон аймгийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд мөн ажилтан албан хаагчид цаг наргүй энэ хүнд ажил хөдөлмөр хийж, ард түмнээ эрүүл аюулгүй орчинд амьдаруулхаар ажиллаж байна.

Энэ ажлыг хийж гүйцэтгэж байгаа БОЭТ-н нийт ажилчиддаа Энх Эрдэнэтийн Хөгжил ТББ-н тэргүүн Цогтын Бат-Энх даргынхаа мэндчилгээг хүргэж байна. Бид бүгдийн энэ сайхан ажлыг дэмжиж ажилласан аймгийн БОЭТ-ийн Б.Батсүх захиралдаа баярлалаа. Бид бүгдийн зүгээс нэн тэргүүнд шаардлагатай байгаа маск, гар ариутгагч, хамгаалалтын хувцасыг гардуулж өгөх гэж байна. Та бүгдийнхээ цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье гэсэн юм.