ШААРДЛАГА ХАНГАСАН ЗАРИМ САУН, ФИТНЕССИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОРОЙНЫ 20 ЦАГ ХҮРТЭЛ НЭЭХ ШИЙДВЭР ГАРЛАА
Хотын амьдрал 3 сарын өмнө     255    0

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 5-р сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагааг нь  зогсоогоод байсан саун фитнессийг  тодорхой шаардлага хангасан тохиолдолд оройны 20 цаг хүртэл нээх шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ зааландаа 10-аас доош хүнтэй байх, саунд 2-с дээш хүн оруулахгүй байх зэрэг шаардлагуудыг тавих юм байна.  Мөн кофе шоп, ганцаарчилсан дугуйланг нээнэ. Онцгой комиссын шийдвэрийн дагуу ажиллахаар болсон дээрхи байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулах юм байна.

Мөн дээрхи хугацаанд 18 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй, байгууллага ААН болон орон нутгийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэх, олон нийтийн үзвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох зэрэг хөл хорионы хугацаанд гаргасан шийдвэрүүд үргэлжлээд явах аж.