Соёл, урлагийн цогцолборынхон амны хаалт хандивлав
Уул уурхай 1 сарын өмнө     121    0

Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын үйлчилгээний ажилчид сэтгэл, санаачилга гарган оёсон амны хаалтыг тус цогцолборын дарга Б.Баттулга Орхон аймгийн шуурхай штабт өнөөдөр гардуулсан юм. Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын халдварын хүнд цаг үед иргэн, байгууллага бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлст нэгдэх үйл ажиллагааг энэ удаа соёл, урлагийнхан ийнхүү үргэлжлүүллээ. Тэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шуурхай штабт гарын 16 литр ариутгагч шингэн саван, Орхон аймгийн шуурхай штабт 150 амны хаалт хандивлав.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)