Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв
Хотын амьдрал 3 сарын өмнө     180    0

           Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын эхний 10 хоногийн мэдээллийг гаргажээ.  Энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орох бол 7-нд нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Цаг агаарын дулаан 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ