Ц.Ойдов: Эерэг байна гэдэг амжилттай байхыг хэлнэ
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     201    0

“Эерэг Эрдэнэт” төсөл Орхон аймаг буюу Эрдэнэт хотын 45 жилийн ойг угтан бүтээгдэж буй төсөл хөтөлбөр юм. Бид “ЭЕРЭГ ЭРДЭНЭТ” төслийн энэ удаагийн дугаарт Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Цэвээний Ойдовтой ярилцлаа.

-“Эерэг Эрдэнэт төслийн 2 дахь дугаарын зочин танд ажлын амжилт хүсээд хоттой холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье? Хэдэн онд эрдэнэтэд ирж байсан бэ?

-Бидний амьдарч байгаа Эрдэнэт бол маш сайхан хот. 2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн ийм түүхтэй болж буй хот. Энэ сайхан хоттой миний амьдралын тодорхой хэсэг холбогдож явдагт бахархалтай сэтгэл хангалуун байдаг юм. Анх 1996 онд анх бизнесийн орчныг харьцуулж судлахаар ГОК -д /Эрдэнэт үйлдвэр/сур/ ажилладаг үеэл эгчийндээ ирж байлаа. Тэр үед би  23 24 -тэй залуухан байж эгч маань ч анхдагч хүн байдаг .Надад их таалагдсан тэгээд гэрийнхэндээ очиж хэлээд нүүж ирээд одоо 24 жил болжээ.

-Анх яг ямар бизнесийг судлаад эхлүүлж байсан бэ? Сонин байх болов уу?

Анх гурилын бизнес гурилын бөөний төв, малын тэжээл зэргийг нийлүүлдэг.Улсын болоод хувийн гурилын үйлдвэр Дархан Сэлэнгэ зэрэг аймгуудаас татан авалт хийж борлуулна. Тэр бизнес их амжилт дагуулсан залгаад өөрсдөө бас үйлдвэрлэгч болж байв.

Энэ ажлаа өргөтгөөд бизнесийн чиглэлээ өргөжүүлэн хүмүүст ажлын байр бий болгодог, олон хүний бизнесийн орчныг нь дэмжсэн аль болох тав тухтай байлгах ажлыг хийж байна.

-Таны Эрдэнэт хоттой ажил амьдралаа холбосон түүхээс харахад Эрдэнэт их сайхан эерэг хүлээж авчээ. Зарим эрдэнэтчүүд ярьдаг газар нутаг нь зарим хүмүүсийг хүлээж авдаг ,авдаггүй амьдрал ахуй нь дээшлэхгүй байсаар буцдаг гээд яриа байдаг. Өнөөдрийн байдлаар хүмүүс “Хангайн бүс” худалдааны захын Ойдов гээд андахгүй болжээ. Хичнээн зах хүмүүсийг ажлын байраар хангаж байна вэ?

-Намайг, миний гэр бүлийг их сайхан Эерэг хүлээж авсан. Монгол орны өнцөг булан бүр 21 аймаг хотуудаас хүмүүс ирж суурьшсан. Би нэг жишээ хэлэхэд манайх 4-14 гээд 9 давхар байрны  нэг давхарт 4 айл амьдарч байхад тэр  айлын эхнэр нөхөр бид чинь хөрш гээд үе тэнгийн хүмүүс нөхөрлөхөд 8 өөр газрын гаралтай хүмүүс байх жишээний. Энэ мэтчилэнгээр олон газрын хүмүүс ирж суурьшсан сайхан хот. Маш сайхан хүлээж авсан. Бизнесээ амжилттай авч явна гэдэг бол тухайн хүнтэй л холбоотой. Хүн өөрөө хичээгээд ажил үйлчилгээгээ хүнд хүргэвэл сайн явдаг гэж боддог.

-Одоогийн цаг үе рүүгээ эргэн ороход сонгууль болоход 2 сарын хугацаа л үлдлээ. Дэлхий нийтийг цочроосон цар тахал үргэлжилж бизнесийн хүмүүст хүндрэл учирч байна. Танай байгууллагын хувьд ямар бодлого барьж ажиллаж байна вэ ?

-Цар тахлын аюул Монголд хлори гээд гарч байсан гэхдээ энэ удаагийнх бол үнэхээр аюултай байна. Оны эхний улиралд Ковидын тухай их ярьсан хэт анхаарсан, 2 дахь улирал руу ороод ирэхэд хамгаалалттай холбоотой бизнесүүд хумигдсан хүмүүс цаашаа яаж амьдрах вэ гэдэг нөхцөл тулгарсан байна. Энэ байдлаас яаж хохирол багатай гарах вэ гэдэг асуудал Монголчууд Эрдэнэтчүүдийн өмнө тулгарчихаад байна. Хөгжлийн тухай том бүтээн байгуулалт энэ тэр бол хоёрдугаар асуудал болж хувирлаа.

Эх сурвалж: “ETZONE.mn