Эрдэнэтийн уурхайчид бусдыгаа итгэл төгс тэргүүлжээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     345    0

      Тавдугаар сарын эхний өдрүүд бол Монгол орон даяар татвар төлөгчдийн өдрүүд байдаг. Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг улс орон даяар цахимаар зохион байгуулж байна.

Мөн энэ үеэр 2019 онд улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгж, Хамгийн олон ажлын байр бий болгосон аж ахуйн нэгж, ААНОАТ-аар тэргүүлсэн 10 байгууллагын шалгаруулж олон нийтэд зарлалаа.

Татварын ерөнхий газраас гаргадаг өмнөх оны шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг дээрх 3 “номинаци”-ийн хоёрт нь Эрдэнэтийн уурхайчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бусдыгаа тэргүүлж итгэлтэйгээр шалгарсан байна. Үүнд,

1.Улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн 10 ААН

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “АПУ” ХХК, “Хаан банк”, “Голомт банк” ХХК, “Тавантолгой” ХК, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Монголын Алт МАК” ХХК. Энэхүү 10 аж ахуйн нэгж нийт  татварын орлогын 45.3 хувь болох 2.6 их наяд төгрөгийн орлогыг дангаараа бүрдүүлжээ.

2.Хамгийн олон ажлын байр бий болгосон 10 ААН:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хаан банк”, “Номинтав трейд”, “Говь” ХХК, “Монголросцветмент”, “Оюутолгой”, Төрийн банк, Голомт банк, “Энержи Ресурс”

“Монголын алт МАК” ХХК-иуд нийтдээ 41,597 ажлын байрыг бий болгожээ.

3.ААНОАТ-аар тэргүүлсэн 10 ААН

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Хаан банк”, “Монголын Алт МАК” ХХК, “Цайрт Минерал” ХК, “Лейтон” ХХК, “Ачит-Ихт” ХХК, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК. Эдгээр компани Аж ахуй нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/-ын 51.8 хувийн орлогыг бүрдүүлсэн байна.

2019 онд Монгол улсын төсвийн нийт орлого 10.8 их наяд төгрөгт хүрч, 2016 оныхоос даруй хоёр дахин өссөн нь энэ дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг,бизнесийн орчин сайжирч,өссөнийг харуулж байна. Үүнд Монголын татварын алба нийт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн нь нийт төсвийн 54 хувийг эзэлсэн талаар Татварын ерөнхий газраас мэдээлжээ.