Аймгийн ИТХ-ын Ээлжит XVI хуралдаан болов
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     273    0

  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаан бааасн гарагт хуралдлаа. Хуралдаанаар “Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай”, “аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нэршил өөрчлөх тухай”, “Газрын харилцааны талаар 2020 онд баримтлах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэв. 

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн “Санхүүгийн тайлангийн аудитын дүнгийн тухай” Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Нармандах танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм. “Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай” асуудлыг хэлэлцээд төсвийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн, хуулийн хугацаанд тайлангаа бүрэн гаргаж ирүүлэхэд анхаарч, төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарын хариуцлага, мэдлэгийг дээшлүүлэх, аудитын байгууллагын зөвлөмжийн биелэлтийг хангуулан ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа. “Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” асуудлыг хуралдаанаар хэлэлцээд төсвийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг даалгасан юм.

Мөн аймгийн ИТХ-ын Ээлжит XVI хуралдаанаар “Нэршил өөрчлөх тухай”, “Газрын харилцааны талаар 2020 онд баримтлах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай” асуудлуудыг хэлэлцэн баталлаа.