Ихэнх нутгаар нойтон цас орж, шороон шуурга шуурна
Мэдээ мэдээлэл 19 өдрийн өмнө     113    0

 Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орно. Энэ хугацаанд  ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

        Тавдугаар сарын 14-нд баруун аймгуудын зүүн хойд, төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн бороо, 15-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 17-нд баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орно.

Хугацааны мөн үеэр нутгийн хойд хэсгээр, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 м/сек, зарим үед түр зуур 18-20 м/сек хүртэл сэрүүсч, шороон шуурга шуурна.

Эх сурвалж: УЦУОШГ

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)