Нэрээ татаж сонгуулийн штаб удирдахаа мэдэгджээ
Нийгэм, Улс төр 16 өдрийн өмнө     191    1

Ардын намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хурлаар УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэр тодрох учраас тэнд гэнэтийн гэнэтийн шийдвэр гарч буй дуулдана. Манай аймагт нэр дэвших эрхмүүдийн дунд хамгийн боломжийн хүнд тооцогдож “хатуу самар” хэмээн цоллуулж байсан Ц.Бат-Энх Бага хурлын индэр дээрээс “ Энэ удаагийн сонгуульд оролцохгүй, нэрээ татаж байна. Намаа сонгуульд ялуулахын тулд Сонгуулийн штабт ажиллана”  гэж мэдэгджээ.

Ц.Бат-Энхийн хувьд хэдэн жилийн өмнө мөн л МАН-ын Бага хурлын хуралдаан дээр намын Нарийн бичгийн даргад заалнаас өөрийгөө гэнэт нэр дэвшүүлж, гишүүд ч түүнийг дуу нэгтэй дэмжиж байсан гэдэг.

Нэрээ дэвшүүлж, нэрээ татаж чаддаг, үйл явдлын өрнөл хийгээд улс төрийн өрөг дээрх нэг биш нэлээн хэдэн нүүдлийг цаадахыг хардаг Ц.Бат-Энхийн хувьд ирэх сонгуульд МАН ялж УИХ-д олонхи болвол “Би Орхон аймгийн МАН-ын хороог удирдан Орон нутгийн сонгуульд оруулж ялуулна. Тэгээд аймгийн Засаг дарга болно” хэмээн мэдэгдэж чадах л хүн. Наадам нэгээр дуусдаггүй гэдэгчлэн дараагийн сонгуулийн чимээ айсуй тэр цагт түүний хувьд нэр дэвшигчдийн тоонд нэгээр давхиж явахыг үгүйсгэх аргагүй.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)