Өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх заалт ч байна
Нийгэм, Улс төр 15 өдрийн өмнө     268    1

             Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан календарьчилсан төлөвлөгөөнөөс харвал намууд тавдугаар сарын 16-нд зарласан нэр дэвшигчээ сольж болох юм байна. Нэг үгээр хэлбэл, тавдугаар сарын 30-нд улс төрийн намууд өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж болох ажээ.  

Бүхий л талын эрсдэлийг тооцож энэ тухай Сонгуулийн хууль тогтоомж, Сонгуулийн хорооны журманд заасан болов уу. Уншигч та санаж байгаа бол 2010-аад оны үед юм даг. Улс төрийн намууд нэр дэвшигчээр зарласан тэр орой тухайн цаг үедээ хамгийн сонирхолтой нэгэн эрхмийг хууль, хяналтын байгууллагынхан баривчлан авч одсон. Сонгуулийн санал хураалтын өмнөхөн гэнэт суллаад явуулж байсан удаатай.

 

Бас нэгэн нэр дэвшигч үнэмлэхээ гардаж аваад тойрог руугаа хүлгийн жолоо залахаар колонк дээр машиндаа бензин шахуулж байх үед мөн л хуулийнхан аваад явсан зэрэг нэгээр тогтохгүй гэнэтийн тохиолдол гарч байсан. Энэ мэтээс үүдээд нэр дэвшигчийг солих, өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх тухай заалт орсон.

Дөнгөж өчигдөрхөн эрх баригч МАН-ынхан сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Тэгвэл өнөөдрөөс улс төрийн хүрээнийхэн төдийгүй намын гишүүд, дэмжигчдийнх нь дунд МАН-ын нэр дэвшигчдийн 10-аас доошгүй хувь нь тавдугаар сарын 30-нд өөрчлөгдөнө, өөр хүмүүсийг нөхөн нэр дэвшүүлэх эсэх тухай яриа чих дэлсч эхэлсэн. “Тулалдаанд зөвхөн шонхрууд л нисдэг” гэдэгчлэн өнөөдрийн нэр дэвшигчдийн дотор юун шонхор энэ тэр, ЖДҮ-чин, тендэрчин гээд өөрийгөө төдийгүй намаа хөлдөө чирч мэдэх нөхдүүд тоон дотор үсэг шиг цохиж байгааг хэн хүнгүй мэднэ. Тавдугаар сарын 30-н хүртэл дахиад бүтэн хоёр долоо хоног байна. Бүтэн нойртой хонох яагаа ч үгүй шүү, зарим нөхдийн хувьд.  

 

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)