Дахиад хоёр нэмэгдчихжээ
Мэдээ мэдээлэл 13 өдрийн өмнө     852    2

            УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог болох манай аймагт 12 нам, эвсэл, бие даагч бүхий 24 иргэн нэр дэвшээд байгаа. Тэгвэл тэдэн дээр дахиад хоёр хүн нэмэгдээд байна. Ингэснээр манай аймагт 26 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдохын төлөө улс төрийн марафонд оролцож тун удахгүй сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх гэж байна.

АТОЗ буюу Ард түмний олонхийн засаглал нам УИХ-ын энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Тус намаас манай аймагт барилгын инженер Балдоржийн Мөнх-Алдар, эрх зүйч, улс төр судлаач Баасангийн Эрдэнэзул нар өрсөлдөнө. Б.Эрдэнэзул нь Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, лам Баасангийн охин ажээ.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (2)