Cурагчид өөрсдийн оёсон амны хаалтаа хандивлав
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     244    0

      Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдалд аюулын шугамд ажиллаж буй төрийн албан хаагч нарт зориулан хамт олонд, байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс хандив өргөсөөр байна. 

Энэхүү хандивын үйл ажиллагаанд балчир үрс маань нэгдэж байна. Өмнө нь Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн багш сурагчид хандив туслалцаа үзүүлж, өөрсдийн зурсан гар зургаа мөн илгээж байсан. Харин энэ удаа Орхон “Empathy” сургуулийн сурагчид Технологийн багштайгаа хамтран оёсон 500 ширхэг амны хаалт, аюулын шугамд ажиллаж буй ах эгч нартаа зориулан бичсэн захидлын хамт аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.

 Эх сурвалж: Мэдээллийн төв