Ойрын өдрүүдэд бороотой байна
Хотын амьдрал 1 сарын өмнө     160    0

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ойрын үеийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Тавдугаар сарын 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраас, 2-нд төв болон зкүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо орно.

Салхи, 31, 2, 3-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Зургаадугаар сарын 2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ