Өглөөний сэргээш цуврал контент #24: Ганболдын ГАНЖАРГАЛ
Уул уурхай 1 сарын өмнө     62    0

Төгссөн сургууль:

ШУТИС, Уул уурхайн инженерийн сургууль

Мэргэжил:

Уул уурхайн ашиглалтын технологийн инженер

Ажилласан туршлага:

“Эрдэнэс Тавантолгой” компанид хагас жил ажиллаж, 2014 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд ажиллах болсон.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2010 онд англи хэлний TOEFL өгч, Компьютер программ хангамжийн сургалтанд хамрагдсан.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн олборлох үйл ажиллагааг гардан гүйцэтгэдэг Ил уурхайн ажилтнууд дунд 280 орчим залуу бий. Төрөл бүрийн мэргэжилтэй эдгээр залуус санаа зориг нэгтэйгээр сайн үйлсийн аян, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцсоор ирсэн. Харин тэрхүү залуучуудыг атгасан гар шиг нэгтгэсэн Залуучуудын холбооны салбар зөвлөлийн хамт олныг 2019 оноос Г.Ганжаргал ахалж байгаа юм. Амьдрал дэвжээсэн энэ их уурхайдаа хүч хөдөлмөрөө зориулж, аливааг хамгийн сайнаараа хийхийг хичээдэг түүний шаргуу зан өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэж болно. Тэр бол Эрдэнэт үйлдвэрийн эрчтэй залуусын нэгэн төлөөлөл. Олон Улсын түвшинд хэрэглэж байгаа программууд, түүнийг хэрхэн нутагшуулж болох, урьдчилан ямар нөхцөлүүдийг бүрдүүлэх талаар судалж, тооцоо судалгаа хийж яваа тэрээр уурхайн ирээдүйн төлөө чадах бүхнээ хийх чин хүсэл тээсээр бидний дунд алхаж явна.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон мөн хийж бүтээж буй ажил бүхнээсээ урам зориг, эрч хүчийг авдаг. Миний амьдралын бас нэгэн сэргээшболаялал.Очиж үзээгүй, хөл тавьж үзээгүй газарбүрт очиход цаанаасаа л сэргээд явчихдаг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн процессийг тасралтгүй, найдвартай, аюулгүй авч явахад миний ажлын онцлог оршиж байгаа гэж боддог. Газрын гүнээс гарч буй хөрс, исэлдсэн хүдэр гэх мэт уулын цулыг ангилж буулгах, овоолго байгуулах мөн технологийн тээврийн түр болон байнгын замыг засаж, цэвэрлэх гэх мэт маш олон онцлог бүхий ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Миний бие Ил уурхайн залуусаа2019 оноос хойш төлөөлж, цехийнхээ залуучуудын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Улс орныг хөгжүүлэх гол тулгуур нь хүүхэд, залуусын эрдэм мэдлэг, боловсрол, хүмүүжлээс эхэлдэг гэж боддог. Коронавирусээс үүдэнсурахчин хүсэл эрмэлзлэлтэй олон хүүхэд хичээлээсээ хоцрогдсон. Мэдээж бүх айл сансрын антени,телевиз, ухаалаг утастай гэж бодвол өрөөсгөл юм. Тиймээс хичээлийн хоцрогдлоо нөхөж чадахгүй байгаа гэр хорооллын алслагдсан багуудын сурагч дүү нараа сурах боломжоор хангахыг зорьж байна. Зуны хугацаанд залуус бид өөрсдийн боломж бололцоогоор хичээл хийх танхим байгуулж, хичээлийн хоцрогдол арилгаж, өөрсдийн эцэг эхээс сургаж ирсэн зөв хүний төлөвшлийг түгээх ажилдаа орно гэж төлөвлөөд байгаа.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөөямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Ажлаа сайн хийе гэвэл өөрийн болон бусдын аюулгүй байдлыг л нэн түрүүнд тавих хэрэгтэй гэсэн зарчим баримталдаг.Ил уурхайн үйл ажиллагаандаюулгүй ажиллагаа болон төлөвлөлт маш чухал. Төлөвлөлт хэдий чинээ сайн, нягт байна бид төдий чинээ зардал бага, чанартай ажил гүйцэтгэнэ. Харин эрсдэлээ сайн тооцож,бусдад түгээж чадвал аюул осолгүй ажиллана шүү дээ. Иймд аюулгүй ажиллагаанд сайн суралцаж,ноцтой болон өндөр эрсдэлтэй ажлуудын эрсдлийн түвшинг хэрхэн бууруулах тал дээр судалж байна. Харин компьютер болон англи хэлний мэдлэгээ ашиглаж, ил уурхайн төлөвлөлтийн программуудыг судлах сонирхолтой байна. Би багаасаа компьютерт ихсонирхолтой хүүхэд байлаа. Гадаад улс оронд гарчмэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй байгаа ч дэлхийн нийтийн санааг зовоож буй коронавирусын халдвараас айж байна.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Нэгдүгээрт, Аюулгүй ажиллагаа бүтээмж дээшлүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн ухаж ачих, тээвэрлэх процессийг бүрэн автоматжуулах

Хоёрдугаарт, Олон улсын “Street food”сүлжээ байгуулахгэсэн тэс хөндлөн мөрөөдөлтэй. Мөрөөдлийнхөө төлөө хүн зоригтой алхам хийх хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч хувиараа ресторан ажиллуулахаар зориг шулуудаж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ бол мөрөөдөлдөө хүрэх эхний алхам гэж хэлж болно.

-Боловсролын талаарх таны бодол?

-Боловсролоосоо илүү хүмүүжил,хувь хүний зан чанарих чухал санагддаг. Хүмүүсийг хараад байхаднэг л уур уцаартай, өөрөө болж байвал боллоогэсэн байдлаар аливаад хандаад байх шиг санагддаг. Боловсролын хувьд бид дижитал технологитой зэрэгцэж явахгүй бол болохгүй цаг үед амьдарч байна.Хэлний мэдлэгтэй, интернет орчинг сайн ашиглаж чадвал юуг ч сурч, мэдэж, хийж чадахаар нийгэмд бид амьдарч байна.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?

-Аав маань уул уурхайн хүн. Намайг аравдугаар ангиа төсгөх жил уул уурхайн салбар эрчээ авч байсан үе л дээ. Энэ салбарт хувь нэмрээ оруулна гэж зорьсон болохоор сонголтоо зөв гэж боддог. Гэхдээ яг одоо бол мөрөөдлийнхөө түвшинд хүрээгүй л байна.

-Залуучуудад хэлэх таны зөвлөгөө?

-Улс төр, нийгмийг буруушааж,хойш ухралгүйгээр цэвэр хөдөлмөр, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, өөрийнхөө ертөнцийг бий болгоорой.

-Эрдэнэт үйлдвэр таны харах онцег, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Амьдрал ажлынхаа гарааг эхэлсэн болохоор мэдээж хамгийн их нөлөөтэй. Эрдэнэт үйлдвэрийнхээ буянд энэ хүнд хэцүү үед ч идэх хоол, орон байр, унах унаатай,мөн гэр бүлээ авч явж байгаа болохоор хийж байгаа ажилдаа эзэн болж, чин сэтгэлээсээ хичээн ажиллахыг хичээдэг.