74 хүн Мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлжээ
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     281    1

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд орон даяар болно. Аймаг, нийслэлийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу бие даан нэр дэшигчид долдугаар сарын 25-ны дотор аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх учиртай.

Манай аймгийн хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуульд 74 хүн бие даан өрсөлдөхөөр аудитын байгууллагад Мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Үүн дотор АН-аас угшилтай Б.Мягмарсүрэн, Р.Рагчаа, Д.Доржпүрэв, Т.Хайрат, Х.Жаргаланбаатар, Р.Цэрэндорж, Х.Бат-Очир, аймгийн Засаг даргын орлогч асан Данжаадын Энхбат, аймгийн Үйлдвэрчний хорооны дарга М.Батцоож, “Шинэ Эрдэнэт”-ийн гэгдэх Э.Баярхүү нар багтаж байна. Аймгийн  ИТХ нь 35 мандаттай. Өнөөдрийн байдлаар МАН-аас 35, АН-аас 35, МАХН-аас 35, бусад эвсэлээс 35 хүн дэвшихээр төлөвлөж байгаа. Дээр нь нэмээд 74 бие даагчийг оруулбал Эрдэнэтэд 200 гаруй хүн аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших болж байна. Энэ удаагийн аймаг, .нийслэлийн сонгууль өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, нэр дэвшигчид аймаг, сумын ИТХ-д зэрэг нэр дэвших боломжтой.

УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа МАН буюу 62-ийн бүлгийг иргэд илүү дэмжиж байгаа.  Тэгээд ч ард түмэн У.Хүрэлсүхийн эхлүүсэн ажлын эцсийг нь үзнэ гэж сонголтоо хийсэн тул аймаг, нийслэлийн сонгуульд ч энэ байдал давтагдах магадлалтай. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн сонгуульд МАН олонхийн суудал авах нь нэгэнт тодорхой гэж хэлэхэд хол зөрөхгүй. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн Орхон аймгийн АН гурав хуваагдсан байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. “Могой гурав  тасравч гүрвэлийн дайтай” гэдэг бол АН-ын хувьд юу яасан гүрвэлтэйгээ манатай. Б.Мягмарсүрэн нар “үхвэл хамтдаа үхнэ” гэдэг зарчмаар АН-ын нэр дэвшигчдийн хамтаар бие даан 35 хүний нэр дэвшүүлж байгаа. Зарим нэг албан бус мэдээллээс харвал Б.Мягмарсүрэнгийн талынхан АН-ын нэр дэвшигчдийн тойрогт аль хэдийнэ хүнээ сойсон гэнэ. Намын дарга Ц.Батхуягийн тойрогт Т.Хайратын нэрийг зоосон тухай ч чих дэлсэж байна. Б.Мягмарсүрэн нар сүүлийн үед МАХН-ынхантай уулзалт товлох гээд, тус намын түмтийн дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатартай хамтран ажиллахаар гүйж яваа сураг ажиг ч дуулдана. Эндээс харвал аймгийн ИТХ-ын сонгууль намрын халуун өдрүүдэд халуухан болох нь ээ. Харин бие даан нэр дэвшихээр горилогчдын хувьд аймгийн ИТХ-д гарлаа ч нэр нөлөөгүй, нөгөө намд орох боломж нь хуулиар хориотой, дөрвөн жил бие даагч нэртэй л өнгөрүүлнэ. Үндсэн хууль хийгээд бусад хуульд бүх шатны сонгуульд ялсан нам төрийн эрхийг авч хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Эндээс харвал аймгийн ИТХ-д  20 бие даагч гарч ирсэн ч нэмэргүй. Найман суудал авсан нам олонхийн бүлэг байгуулж төрийн эрхийг гартаа авах ажээ.