Засаг даргын шуурхай зарга шүүхээс хэтрэхгүй нь
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     213    0

Аймгийн Засаг даргын даваа гарагийн /наймдугаар сарын 10-н/ шуурхай боллоо. Өмнө нь цахимаар шуурдаг байсан шуурхай Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд өмнөх уламжлалын дагуу байгууллагын дарга нар хуран цугларч чууллаа.

Энэ үеэр нэгэн сонирхолтой гэхээсээ илүүтэй төр засаг хаана байгаа, тэр дундаа мэргэжлийн хяналтын байгууллага юу хийж байгаа талаарх мэдээлэл гарлаа. Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 70353511 дугаарын утсанд нэгэн иргэнээс “Жавхлант харгуй компани замын бродюур суулгах ажилд хүүхдүүдийг өдрийн 60 мянган төгрөгөөр хөлсөлж ажиллуулчихаад хөлс, мөнгийг нь өгөхгүй байна, яах вэ.” хэмээн ханджээ. Аймгийн Засаг даргын Бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, Засаг даргын орлогч С.Батжаргал “Энэ асуудлыг Мэргэжлийн хяналтынхан хариуцан шалгаж хүүхдүүдийг хохиролгүй болгох ёстой. Ер нь Мэргэжлийн хяналтынхан ажлаа хиймээр байна. Улирлын чанартай ажил гүйцэтгэж байгаа гадны компаниуд энэ мэтийн зөрчил их гаргадаг. Үүний улмаас иргэдээс гомдол, санал их ирдэг. Энэ бүхэн арай хэтэрлээ. Хүүхдийг ажиллуулаад мөнгийг нь өгөхгүй байгаа байдалд Мэргэжлийн хяналтынхан ажлаа сайн хийх хэрэгтэй. Хүүхдүүд гэлтгүй иргэдийг тодорхой хугацаанд туршилтын гэх нэрээр олон хоног ажиллуулчихаад тэнцэхгүй гэж хэлээд халдаг. Иргэд хохирдог. Мэргэжлийн хяналтынхан ажлаа хий л дээ” хэмээн үүрэгдэв.

Хотын урд талаар өнгөрдөг улсын чанартай А1001 авто замыг өргөтгөж байгаа ажил хэдэн оныг ч дамжив. Эрдэнэтчүүд шороо тоосонд дарагдаастай. Хэзээ нэгэн өдөр дөрвөн эгнээ өргөн замтай болно гэсэн найдвар тээсээр шар нар бор хоногийг өнгөрөөж байна. Тус ажлыг гүйцэтгэж байгаа “Жавхлант харгуй” компанитай холбоотой энэ мэт заргыг аймгийн Засаг даргын шуурхай дээр хэлэлцээд шүүгээд сууж байвал хүүхдүүдийн хэлдгээр ёстой Онигоо болно. Мэргэжлийн хяналт тэргүүтэй төрийн нэрийн өмнөөс хянаж шалгадаг байгууллагууд ажлаа хиймээр байна.