Дээврийн засварт 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     124    0

          2020 онд 14 шинэ барилгын 16.4 тэрбум төгрөгийн ажлыг манай аймагт  хийж байна. Үүний 6 нь орон нутгийн төсвөөс хөрөнгө гарган гүйцэтгэж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай 8 барилга барьж байна. Энэ онд аймгийн хэмжээнд орон сууцны 46 блок дээвэрт засвар хийхэд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Нийт дээврийн ажил 100 хувь дуусжээ. Хүүхдийн ордны дээвэр засварын зэрэг 2 ажил 175.9 сая төгрөгний ажил байгаа. Гэрээ хийгдэх шатандаа явж байна.  БОЭТ-ийн дээврийн засварын ажил бүрэн дууссан талаар мэргэжлийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийлээ..