Усан бороо бүтээн байгуулалтад саад тээг болж байна
Хотын амьдрал 2 сарын өмнө     128    0

Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас аймгийн хэмжээнд өрнөж байгаа энэ жилийн болон он дамжсан бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийсэн билээ.

Тус албаны мэргэжилтнүүдийн судалгаагаар энэ оны бүтээн байгуулалтад ажлын харицлага, зохион байгуулалт, хөрөнгө мөнгөнөөс гадна энэ зуны усан бороо ч их саад тээг болж байгааг ул суурьтай судалж гаргажээ. Тухайлбал, 2020 оны зургаа, долоодугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахын бол 1.4-1.8  дахин их хур тунадас орсон нь хөрөнгө оруулалтын ажилд тодорхой хэмжээний хүндрэл, саатал учруулсан гэнэ. 2019 оны зургаа долоодугаар сард манай аймагт 41.9-49.9 мм хэмжээтэй хур тунадас орсон аж. Харин  2020 оны зун буюу зургаа, долоодугаар сард Эрдэнэт хотод  57.9-87.9 мм хэмжээний хур тунадас орсон байна. Энэ бүхэн нь бүтээн байгуулалтын ажилд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж ажил удаашрах, саатах нөхцөл болж байгаа талаар албаныхан онцолж байсан юм.

Гэсэн ч энэ оны  хувьд үндсэн гэрээ хийгдсэн, ажил эрхлэх зөвшөөрөл авсан 161 ажлаас 2020 оны наймдугаар сарын 25-нд ажил нь дуусахаар гэрээ хийгдсэн  ажлууд олон байгаа ажээ.