УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     173    0

УИХ-ын гишүүн Д.Батлутын Орхон аймаг дахь бие төлөөлөгч албан ёсоор ажиллаж эхэллээ. 

МХГ, ХХААГ, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ зэрэг байгууллагууд байрлан ажилладаг Захиргааны 3 дугаар байрны хоёр давхарт, 207 тоот өрөөнд УИХ-ын гишүүн Д.Батлутын бие төлөөлөгч ажлын цагаар байрлан ажиллаж иргэдээс хууль тогтоомжтой холбоотой болон бусад асуудлуудаар санал хүсэлт хүлээн авч УИХ-ын гишүүнд уламжилж байна. 

Иргэд та бүхэн холбоо барихыг хүсвэл 70352020 дугаарын утсаар мөн холбогдож болох ажээ.