Нэгдүгээр ангид 2400 орчим хүүхэд элсэн суралцана
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     155    0

Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 18, хувийн хэвшлийн 6 нийт 24 сургуульд 22612 сурагч суралцана. Өнгөрсөн хичээлийн жилд мөн 24 сургуульд 21550 суралцагч сурч төгсжээ. 2020 оны хичээлийн жилийн гуравдугаар улирлаас эхлээд 75 өдөр цахим хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагаа явсан байдаг.

Аймгийн хэмжээнд төр, хэвийн хэвшлийн 37 цэцэрлэгт 9700 суралцагч суралцах төлөвтэй байна. Цэцэрлэгийн хувьд хуулиар 2-5 настай хүүхдийн сургадаг. Энэ жил нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар, Онцгой комиссоос шийдвэр гарсан. Түр зохицуулалт хийж байна. Хоёр настай анхлан элсэгчдийг цэцэрлэгт авахгүй  Харин 3, 4, 5 настай хүүхдийг авна. Ялангуяа 5 настай сургуульд орох хүүхдийг бүрэн хамруулахаар болжээ. Цэцэрлэг 3-5 настай хүүхдүүдэд ажлын 5 өдөр сургалтаа явуулна. Шинэ элсэлт авахгүй учраас анги, бүлгийн хүүхдийн тоо цөөрч 20-25 хүүхэд сурах юм байна.

Сургуулийн тухайд 6 настай элсэгчдээ авна. Энэ жил 2400 орчим хүүхэд нэгдүгээр ангид орж байна. 2019-2020 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 989 хүүхэд төгссөн. Хүүхдийн тооны зөрүү 1200-1300 байгаа. Эндээс харахад манай аймгийн ЕБС-ийн хүүхдийн тоо энэ хичээлийн жилд өсч байгаа аж.