Аймгийн Боловсрол, соёлын газраас мэдээлэл хийлээ
Нийгэм, Улс төр 29 өдрийн өмнө     193    0

Бүртгэлийн тухайд орон даяар сургуулийн нэгдүгээр анги цахим бүртгэл хийж байгаа.

Цаг үетэйгээ нийцүүлээд. Боловсролын яаман дээр Боловсрол, мэдээллийн төв байгуулагдсан. Энэ төвтэй хамтарч цахим бүртгэлийг хийж байна. Энэ сарын 17-ноос 26-ныг хүртэл цахим бүртгэл хийнэ. Энэ 7 хоногийн 5 өдөр цахим бүртгэл хийгээд хоцорсон, цахимаар бүртгүүлэх боломжгүй, байр түр хөлсөлдөг зэрэг шалтгаантай хүүхдүүдийг биеэр бүртгэх ажлыг ирэх 7 хоногийн эхний гурван өдөр хийнэ. Цахим бүртгэлтэй болсноор төвийн сургуулийн ачаалал тэнцвэрж, өөрийн хамран сургах тойрогтоо хүүхдээ бүртгэнэ.

Багшлах боловсон хүчний судалгаа, мэдээллийг гаргасан. Аймгийн хэмжээнд 45 орчим мэргэжлийн багш хүүхдийн тоотойгоо дүйцэж  шинээр авна. Жирэмсний амралттай, тэтгэвэртээ гарсан, шилжиж явсан багш нарын оронд орохоор байгаа. БСУГ-ын мэргэжилтнүүд сургуулиудын удирдлагатай хамтарч тодорхой сонгон шалгаруулалтыг явуулж байна.

Дүрэмт хувцасны хувьд гэрээт борлуулагчдаар шалгарсан компаниуд сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлтэйгээ гэрээ байгуулаад нөхөн хангалтаа хийгээд явна. Энэ жилийн тухайд ISO стандартад нийцсэн газруудыг улсын хэмжээнд зарлаад шалгаруулсан. Шаардлага хангасан газрууд гэрээт борлуулагчаа орон нутагт ажиллуулж сургуулийн захиргаа, эцэг эхийн байгууллагтай  тохирч нөхөн хангалт хийхээр болсон.