Яргуйтын цэцэрлэгийн уурын зуух асуудал үүсгэнэ
Хотын амьдрал 2 сарын өмнө     211    0

Аймгийн хэмжээнд гурван сургууль нам даралтын зуухтай, хоёр сургууль цахилгаан халаагууртай байгаа.

22 дугаар цэцэрлэгийн уурын зуух цэцэрлэгийн хүчин чадлаар ажиллах нөхцөл боломжоо бүрэн хангасан. Гол нь энэ зун хийгдсэн Өрхийн эмнэлгийн өргөтгөлийг хийхдээ ойрхноор нь гэдэг шалтгаанаар цэцэрлэгийн уурын зуухнаас халаахаар шийдсэн учраас 22 дугаар цэцэрлэгийн зуухны хүчин чадлыг нэмэх шаардлагатай байгаа.

Яргуйт багийн цэцэрлэгт улсын комисс урьдчилсан байдлаар ажилласан. Энд уурын зууханд нь асуудал үүссэн. Комисс эргэж шалгах үүрэг даалгавар өгсөн. Барилгын компанийн хувьд авторын зургаар зурсан гэдэг. Гэтэл гадна талдаа нүүрс хүлээ авах талбай, нүүрсний хогоо асгах газар байхгүй, төлөвлөөгүй, хийгээгүй. Дээр нь нүүрсээ тэргэнцрээр зөөдөг. Тэр зам, гарц шат  ч хийгээгүй. Ердийн өндөр шаттай хийсэн байгаа. Энэ бол боломжгүй гэдэг үүднээс комисс үүрэг даалгавар өгсөн. Гүйцэтгэгч компани тэр бүхнийг хийх зардал мөнгө байхгүй, зохиогчийн зураг төсвийн дагуу хийсэн гэдэг тайлбар хийдэг. Яргуйтын энэ цэцэрлэгийг 28 дугаар цэцэрлэг гэж нэрлэсэн. Энд нэг ийм хүндрэл учраад байгаа. Аравдугаар сараас галлагаа эхлэхэд асуудал үүсэх төлөвтэй байгаа.