Шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөхөөр болжээ
Хотын амьдрал 2 сарын өмнө     113    0

Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гарагт болсон.  

Тус  хуралдаанаар аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргажээ.

Ингэснээр аймгийн төв болон, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурингийн гэр хорооллын иргэдийн шөнийн тариф 100 хувь чөлөөлөгдөхөөр болж байна. Тарифын хөнгөлөлт шөнийн 09.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хугацаанд хэрэгжих гэнэ.