Сурагчдын Нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 21-нээс эхэлнэ
Мэдээ мэдээлэл 18 өдрийн өмнө     96    0

БШУ-ы сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллэх болжээ. Үүний дагуу сургуулийн сурагчдын улирлын амралтын хуваарийг гаргасан байна.

Амралтын хуваарь:

I УЛИРАЛ– 1-12 дугаар анги 16 долоо хоног хичээллэж, 2020.12.21- 2021.01.31-нийг хүртэл амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээл орно.

II УЛИРАЛ– 1-12 дугаар анги 2021.02.01-2021.03.26-ныг хүртэл найман долоо хоног хичээллэж, 2021.03.29-2021.04.02-ныг хүртэл 7 хоног амарна.

III УЛИРАЛ– 1-5-р анги 8 долоо хоног, 6-12-р анги 9 долоо хоног хичээллэнэ.

  • 1-3 дугаар анги 2021.04.05- 2021.05.28-ны хүртэл
  • 4-5 дугаар анги 2021.04.05- 2021.06.05-ныг хүртэл хичээллэнэ.
  • 6-12-дугаар анги 2021.04.05-2021.05.28-ныг хүртэл хичээллэж, 2021.05.31-2021.06.04-ний хооронд шалгалтаа өгч, зуны амралт эхэлнэ.