АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Уул уурхай 1 сарын өмнө     43    0

Аж ахуй, үйлчилгээний цех, Төр захиргааны үйлчилгээ эрхлэх газрын Сургалтын төвтэй хамтран үйлдвэрийн нийгмийн цехүүдийн үйлчлэгчдийн дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгууллаа. Мэргэжлийн ур чадварын энэхүү уралдаанд 11 цехийн 37 үйлчлэгч оролцож албан тасалгаа болон ариун цэврийн өрөөний цэвэрлэгээний  төрлөөр өрсөлдөв. 

Тэд онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэвэрлэгээ үйлчилгээний стандарт хангалт, мэргэжлийн зэрэг олгох шалгалт гэсэн үзүүлэлтээр ур чадвараа сорьсон юм. Албан тасалгааны цэвэрлэгээ, үйлчилгээний төрөлд ААҮЦ-ийн ажилтан Г.Оюундулам тэргүүн байр эзлэв. Удаах байруудад СААЖЦ-ийн үйлчлэгч Х.Очмаа, ААҮЦ-ийн 2-р хэсгийн ажилтан С.Должин, ДЦС-ын үйлчлэгч Н.Оюундэлгэр нар шалгарлаа. Мөн мэргэжлийн нэгдүгээр зэргийн болзлыг ААҮЦ-ийн  Н.Алтанцэцэг, хоёрдугаар зэргийн болзлыг Спорт цогцолборын Д.Эрдэнэзул, Г.Мөнхчимэг, гуравдугаар зэргийн болзлыг ААҮЦ-ийн Ц.Отгонжаргал, Спорт цогцолборын Д.Долгормаа, ААҮЦ-ийн И.Халтархүү нар тус тус хангасан байна.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС