ЗАРДЛАА БУУРУУЛЖ, 161 САЯ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТТЭЙ АЖИЛЛАЖЭЭ
Уул уурхай 1 сарын өмнө     57    0

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Судалгаа шинжилгээний хүрээлэн нь эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хэрэгцээ, үр ашгийн судалгаа, “Эрдэнэтийн-Овоо” ордын нөөцийн иж бүрэн ашиглалтыг сайжруулах, олборлох, баяжуулах, гүйцээн боловсруулах боломжийг тодорхойлох судалгаа шинжилгээний ажил, гадаад болон дотоодын төсөлт ажлыг гүйцэтгэх үндсэн зорилготой. 

Тус хүрээлэнгийн хамт олон 2020 онд туршилт судалгааны ажлын төлөвлөгөө, Ил уурхайгаас ачих хүдрийн технологийн мэдээлэл боловсруулах, MNS ISO 17025:2018 шинэчилсэн стандартын дагуу магадлан итгэмжлэлд орох, Хүдэр бэлтгэлийн схемийг оновчлох программ хангамжийг нутагшуулах зэрэг 9 чиглэлээр 28 ажил төлөвлөснөөс дөрөв нь бүрэн дуусаж, 24 нь гүйцэтгэлийн шатанд үргэлжилж байна.

     Мөн нэмэлтээр үйлдвэрлэлийн шаардлага, батлагдсан хөтөлбөрийн дагуу 28 туршилт судалгааны ажил гүйцэтгэж, лабораторийн 429, хагас үйлдвэрлэлийн 2 туршилт явуулав.

   Оны эхний 9 сарын байдлаар туршилт, судалгааны ажлын гүйцэтгэл 2 тэрбум 204 сая төгрөгийн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15%-иар өссөн байна. Тус хүрээлэн оны эхний 9 сарын байдлаар төлөвлөгөөт зардлын төсвийг 161 сая төгрөгөөр буюу 5%-иар хэмнэн  ажиллажээ.  

     Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус хүрээлэнгийн нийт зардал 31%-иар өссөн байна. Хэдийгээр үндсэн ба туслах материалын зардал 85%-иар, бусад мөнгөн зардал 81%,-иар үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын зардал 49%-иар  тус тус өссөн ч “Ковид-19” хямралын эсрэг өртөг зардал бууруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд дээрх хэмнэлтийг гаргасан байна.    

М.Балжинням
Фото: Б.Баттөгс