УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ АЖЛЫН БАЙРАНД НЬ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Уул уурхай 1 сарын өмнө     57    0

   Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын урьдчилан сэргийлэх үзлэг Медипас эмнэлэг дээр үргэлжилж байна. Уг үзлэг, оношилгооны үр дүнг дээшлүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх  зорилгоор “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нар үйлдвэрийн цех нэгжийн ажлын байранд хуваарь гарган ажиллаж байна. 

Ингэснээр урьдчилан сэргийлэх үзлэгийн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан ажилтанд цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө хүргэх, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх ач холбогдолтой юм. Дахин шинжилгээ өгөх, эмчлүүлэх шаардлагатай ажилтнууд, эмчийн дуудсан цагт ирэхгүй байх, хойшлуулах зэргээс шалтгаалан цаг алдах тохиолдол гардаг учраас энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна гэж “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нар ярив. Нарийн мэргэжлийн эмч нар үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цех, Ил уурхай, Ерөнхий захиргаа зэрэг цех хэлтсийн ажилтнуудад зөвлөгөө өгсөн бол энэ Баасан гаригт Ус хангамжийн цехэд ажиллах аж. 

М.Балжинням
Фото: Б.Баттөгс