Өнөөдөр манай С.Батжаа даргын “час өдөр” үү
Хотын амьдрал 1 сарын өмнө     306    0

Орхон аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргалын зурхайн бус тооллын час өдөр өнөөдөр таарсан бололтой.

Түүний нэрийг Орхон аймгийн МАН-ын хороо аймгийн Засаг даргад дэвшүүлж, намынхаа Удирдах зөвлөлдөө илгээсэн. Өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, С.Батжаргалын нэрийг зөвшөөрвөл, шинэхэн бүрэлдэх аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх юм.

Аймгийн Засаг даргаар томилогдох үгүйгээ шийдүүлэх тун хариуцлагатай өдрөө өмнө нь тоомжиргүй гаргасан шийдвэртээ мөн л энэ өдөр унаж орхих нь тэр. Юу гэвэл, С.Батжаргал дарга 1-р хорооллын 16,17-р байрны дундах хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлж, багийн байр барина гэж захиргаадсан байсан. Оршин суугчид эсэргүүцэж, хэвлэлийнхэн иргэдээ өмөөрөөд эхлэнгүүт мань дарга дээрх шийдвэрээ дор нь буюу мөн л өнөөдөр өөрчилчихлөө. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэгчлэн “хүүхдийн тоглоомын газрыг дээрэмддэг дарга” гэдэг нэрнээс мөддөө л салахгүй болов уу.

Мэдрэмжгүй юм уу, сэтгэлгүй юм уу эсвэл будлиу юм уу С.Батжаргал дарга. Өнөөдөр ч яах аргагүй түүний час өдөр бололтой. Харин энэ өдрийн оройхон хэрд МАН-ын Удирдах зөвлөлөөс түүнийг аймгийн Засаг даргад зөвшөөрөх үгүйг шийднэ.