Д.Мөнхбатыг ИТХ-ын даргаар сонголоо
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     104    0

Аймгийн төрийн эрхийг барих дээд байгууллага болох ИТХ-ын наймдугаар хуралдаан болж байна.

Аймгийн Сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүнг танилцуулж, хуралдаанд оруулсанаар төлөөлөгчдийн бүрэн эрх хэрэгжих боломж бүрдсэн юм. Энэ удаагийн ИТХ-д МАН 23, АН 12 суудал аваад байгаа. Найм дахь удаагийн анхдугаар хуралдаанд олонхийг бүрдүүлэгч МАН-аас аймгийн ИТХ-ын даргад Д.Мөнхболдын нэрийг дэвшүүлсэн. Харин сөрөг хүчин болох АН-аас төлөөлөгч Д.Баярмагнайгийн нэрийг дэвшүүлж нууц санал хураалт явууллаа.

Санал хураалтын дүн гарахад МАН-аас нэр дэвшсэн Д.Мөнхбат 24 төлөөлөгчийн буюу 68.6 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар сонгогдлоо. Шинэ дарга Д.Мөнхбат “Аймгийн ИТХ-ын шийдвэр бол улс төрийн бус төрийн шийдвэр байна. Би цөөнхийг сонсч, олонхийн шийдвэрийг дэмжиж ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.  Аймгийн ИТХ даргаа сонгосны дараа бүрэн эрх нь баталгаажсан төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулсан юм.