Орхон аймгаас ажил хөөцөлдөхөөр Улаанбаатарт ирээд байсан залуус галд өртөж амиа алджээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     189    0

Өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд айлын байшин шатаж, 20 настай хоёр эрэгтэй, 17 настай нэг эмэгтэй галд өртөж амиа алджээ. 

Энэ талаар СХД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Батбаяр "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хлтсээс хэргийн газарт ажиллаж, гурван хүний амь нас хохирсон болохыг тогтоолоо. Үүнээс хоёр амь хохирогч нь 21 настай, Орхон аймгийн харьяат. Тухайн хоёр иргэн нь Улаанбаатар хотод ажил хэргийн шугамаар ирээд амь насаа алджээ. Үлдсэн нэг амь хохирогчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна.

 Ил задгай гал гаргахгүй байх, цахилгааны утас, монтаж зэргийг шалгах, шаардлагатай бол нийслэл болон дүүргийн Онцгой байдлын хэлтэс, галын байцаагчид мэдэгдэн шалгуулж галын аюулаас сэргийлэхийг иргэддээ анхааруулъя" гэлээ.

Уг гал түймэрт гурван иргэн өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн

Онцгой Байдлын Ерөнхий Газар: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан.

 

Улмаар хүн нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 06:58 цагт очиж 1 цаг 20 минут ажилласан.

Уг гал түймэрт иргэн С /20 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/, иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж:  "Ikon.mn"