С.Батжаргалын нэрийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүллээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     110    0

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Анхдугаар хуралдаанаас ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаа сонгоод байгаа.  

Харин энэ удаагийн ИТХ-д олонхийг бүрдүүлэгч МАН-аас аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар С.Батжаргалын нэрийг дэвшүүлсэн байна.

Анхдугаар хуралдаанд оролцож байгаа төлөөлөгчөөс С.Юмэнхүү аймгийн Засаг даргад П.Пүрэвлхагвын, О.Мөнх-Одын хувьд төлөөлөгч А.Түвшинжаргалын нэрийг тус тус дэвшүүлсэн. А.Түвшинжаргал, П.Пүрэвлхагва нарын зүгээс аймгийн МАН-ын хорооны улс төрийн шийдвэрийг хүндэтгэн нэрээ татсан юм.  

Ингээд аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшигч С.Батжаргалаас төлөөлөгчид асуулт асууж хариулт авсан юм. Түүний дараа санал хураалт явуулах болоход аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн 12 гишүүн санал өгөхөөс татгалзсанаар МАН-ын 22 гишүүн нэр дэвшигчийг дэмжлээ. Ийнхүү аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 64.7 хувийн саналыг авснаар түүний нэрийг Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчид батлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болжээ.