Томилгоонуудын чих дэлсч эхэллээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     380    0

Аймгийн Засаг даргын орлогч нарын нэр ИТХ-ын анхдугаар хуралдаан дээрээс л тодорч эхэлсэн.

С.Батжаргал даргын орлогчоор А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар ажиллана. Тэдний араас дараагийн томилгоонуудын сураг ажиг чих дэлсч эхэллээ. Хот тохижуулах газрын даргаар Д.Бүүвэйбаатар ажиллах гэнэ. Мөн “Эрдэнэт ус ДТС” ОНӨҮГ-ын даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Гомбонасангийн Эрдэнэбат томилогдох гэж байгаа аж. Эхний ээлжинд орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарын нэрс яригдаж байгаа гэнэ. Дараа нь зарим томилгоо хийгдэнэ. Эхнээсээ нэр дэвшигчид нь тодорч, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч болсон эрхмүүд БОЭТ-ын даргаас эхлээд багийн дарга хүртэлх томилгоонуудын жагсаалт хөвөрч байгаа ажээ.