Д.Соёлчхүү Тамгын даргаараа үргэлжлүүлэн ажиллана
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     559    0

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү хуулийн үүднээс харвал ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой. Өнөөдрийн байдлаар тэрбээр шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу бүрэн эрхээ шилжүүлээд байгаа. Түүнийг намынх нь нөхөд дэмжиж аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн ч Шүүхийн асуудалтай гэдэг шалтгаанаар буцаасан.

Аймгийн Засаг даргаар С.Батжаргалын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлаад байгаа. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх ИТХ-ын найм дахь удаагийн анхдугаар хуралдаан дээр нэр дэвшигч С.Батжаргал “Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ. Боловсролын газрын дарга, Хууль зүйн хэлтсийн даргыг томилох тухай үүрэг даалгавар өгсөн” хэмээн мэдэгдсэн. Ирэх долоо хоногт Боловсролын газрын дарга Ж.Бат-Амгаланг шүүхийн шийдвэрээр чөлөөлж,  өмнө нь ажиллаж байсан О.Ариунгэрэлтийг томилох тухай дуулдсан. Харин Хуулийн хэлтсийн дарга асан М.Мөнхбаярын хувьд цаг хугацааны асуудал л байгаа болохоос ажилдаа тун удахгүй томилогдоно. 

Эндээс харвал Д.Соёлчхүү дарга О.Ариунгэрэлт, М.Мөнхбаяр нарыг ажилд нь эргүүлэн томилсон учраас аймгийн ЗДТГ-ын даргаараа үргэлжлүүлэн ажиллана. Одоогийн яригдаж буйгаар Б.Анарыг аймгийн ЗДТГ-ын даргаар томилвол мөн л шүүхийн өмнө бүдэрч, хууль зөрчсөн асуудал үүсч мэднэ.