М.Түмэнжаргал: Хүнсний түгээлтийг маргаашнаас цахимаар хийж эхэлнэ
Нийгэм, Улс төр 12 өдрийн өмнө     130    0

Байдал хүндэрч байгаа учир хүнсний түгээлтийг хүргэлтээр хийхээс өөр аргагүй боллоо. Хүргэлтийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад явуулмаар байна. Ингэхгүй бол иргэд хүнсээ цуглуулах гээд гадуур их явж байна гэсэн асуултад аймгийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч М.Түмэнжаргал хариуллаа.

-Хүнсний түгээлтийг 100 гаруй машин хийж байсан. Түгээлтийг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн мах, гурил, будаа зэргийг хүргэнэ. Түүнээс биш жимс, чихэр хүргэхгүй. Ингэхдээ цахимаар хийнэ, аплекейшнийг нь хийж дуусч байна. 480 гаруй иргэн гаднаас идшээ авна гэсэн хүсэлт ирүүлсэн. Идэш хийх хүмүүсийг гаргасан ч зарим нь хоосон буцаж ирсэн. Учир нь зэргэлдээ сумд оруулахгүй байна. Иймээс нэг хэсэгтээ идшинд явуулахыг зогсоож байгаа. Махны 80 хоногийн нөөцтэй.