Ц.Мөнхцэцэг: Иргэдээс сайн дурын шинжилгээг эрэмбийн дагуу авна
Мэдээ мэдээлэл 12 өдрийн өмнө     181    0

-Шинжилгээ авах дэс дарааллыг гаргасан. Эхний ээлжинд батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, хамруулна.  

Мөн үйлчилгээний байгууллага, төрийн албан хаагчид, сэтгүүлчид хэвлэлийнхэн шинжилгээнд хамрагдана. Үүний дараа сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийг хамруулж эхлэх юм. Сайн дурын шинжилгээнд хамрагдах хүмүүсийн бүртгэлийг 7035-3666 тоот утсанд авч байгаа. Энэ утсанд 2 дээр дарахад эрүүл мэндийн зөвлөгөөг шууд авна. Харин 3 дээр дарахад шинжилгээнд хамрагдах иргэд бүртгүүлнэ. Иргэдийн бүртгэлийг бүртгэлжүүлсний дараа эрэмбийн дагуу зохион байгуулна. Түүнээс биш хүмүүс сайн дурын шинжилгээнд шууд хамрагдаад эхэлвэл эрсдэлтэй бүлгүүдтэй холилдох, өөрсдөө халдвар авах учир иргэд хүлээцтэй байж, мэдээллээ нягталсны үндсэн дээр шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. Түргэвчилсэн цэгүүдийн стандартын шаардлага нь ямар байна, ажиллах албан хаагчдын аюулгүй байдал зэргийг тогоож байна. Шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-өөс авч байгаа. Сорьцын тусгай бэлдэцийг бэлдэхэд цаг хугацаа ордог учир өнөөдөр шинжилгээ авах цэгүү дээр хүлээгдсэн тал байгаа.