Орхон аймаг халдварын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн
Мэдээ мэдээлэл 11 өдрийн өмнө     114    0

 Манай аймгаас ХӨСҮТ-д эмчлүүлэхээр явуулсан 13 тохиолдлын биеийн байдал хөнгөн байгаа.

Эмчилгээндээ ороод эхэлсэн. Хүн амд халдвар тархах эрсдлийн үнэлгээг Шадар сайдын тушаалаар баталсан журмын дагуу хийхэд, манай аймагт маш өндөр эрсдэлтэй үнэлгээ гарсан. Уг үнэлгээний дагуу бид ажлаа төлөвлөж, шуурхай ажиллаж байна. БОЭТ халдвар авах эрсдэл өндөр байгаа учир Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрийн үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг хүмүүст үйлчилнэ. Шинжилгээ авах 15 цэг дээр иргэд бөөгнөрөл үүсгэж болохгүй, тэнд халдвар авах эрсдэлтэй. Иймд 7035-3666 утас руу бүртгүүлээд хүлээж байх хэрэгтэй.