Тусгаарлалтад байсан 3 иргэнээс короновирус илэрлээ
Мэдээ мэдээлэл 10 өдрийн өмнө     169    0

Орхон аймагт 11-р сарын 21-ний байдлаар  нэмж 3 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээр иргэд бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан учир тусгаарлагдсан байсан.

Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16 болов

Шинжилгээгээр батлагдсан бүх иргэнийг ХӨСҮТ-д шилжүүллээ.

Аймгийн хэмжээнд нийт 4582 сорьцонд шинжилгээ хийгдсэн байна.

Эрдэнэт хотод нийт 6 ажиглах тусгаарлах байранд 142 хүнийг  тусгаарласан байна. Тусгаарлалтын байранд 34 албан хаагч ажиллаж байгаа.

Харин 248 хүүхэд гэрийн хяналтад байна.

Аймгийн Онцгой комисс