Мэргэжлийн албадын бэлэн байдлыг хангалаа
Нийгэм, Улс төр 10 өдрийн өмнө     121    0

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорио тогтоож эхэлснээс хойш 9 хоног өнгөрөөд байгаа. Энэ хугацаанд 16 иргэнд короновирусийн халдвар илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Мөн аймгийн Онцгой комиссоос  орон нутагт тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын А/665 дугаар захирамжаар бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон.  

 

Мөн А/670 дугаар захирамжаар олон нийтийн дунд зохион байгуулах арга хэмжээг хориглов.

 

Аймгийн Засаг даргын А/670 дугаар захирамжаар архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа, караоке, баарны үйл ажиллагааг зогсоов.

 

Ариутгал халдваргүйтгэлийг хийх, нөөц бүрдүүлэн, мэргэжлийн албадын бэлэн байдлыг хангалаа.

 

Аймгийн Засаг даргын А/678 дугаар захирамжаар Орхон аймгаас орох гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 12-р сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл зогсоолоо.

Аймгийн Онцгой комисс