С.ГАНБААТАР: Бизнес эрхэлж байгаа компаниудад ажилгүйдлийн даатгалаасаа шууд цалингий нь өгөх боломж байна уу?
Мэдээ мэдээлэл 10 өдрийн өмнө     127    1

УИХ-ын чуулганы  \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:

3-р сарын 27 нд баталсан Засгийн газрын 114-р тогтоол өчигдөр яг адилхан яригдлаа. Үүнээс маш олон зүйл хэрэгжээгүй. Зээл хойшлуулах, хүүгийн төлбөр, зээл царцаасан гэдэг асуудлууд дээр ард иргэд банк дээр очоод хариулт авч чадахгүй байна. 114-р тогтоол дээрээ дүгнэлт хийсэн үү?

Банктай холбоотой энэ олон гомдолууд дээр Ерөнхий сайдын хэлсэн зүйлс хэрэгжихгүй бол шууд Ерөнхий сайдын арын албатай харилцдаг "hotline" утас байна уу?

Хэрэглээний санхүүжилт бидэнд хэрэгтэй байна. 700 гаруй мянган ажил хийдэг иргэд байна. Сая нийгмийн даатгал төлсөн иргэд байна. Монголбанкнаас бонд босгоод Нийгмийн даатгал 2.4 их наяд төгрөг байгаа. Үүнийгээ барьцаалаад бизнес эрхэлж байгаа компаниудад ажилгүйдлийн даатгалаасаа шууд цалингий нь өгөх боломж байна уу?

 

Түүний асуултанд Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР хариуллаа

Цар тахлын урьдчилан сэргийлэх, одоо вирус орж ирсэн энэ үед Засгийн газрын авч байгаа арга хэмжээнүүд үр дүнгээ өгөөд явж байна. Улсын төсвөөс нилээдгүй мөнгө гарсан. Нийгмийн даатгалын сантай холбоотой хэлэхэд. Ахмадын тэтгэврийг тэглэх үйл ажиллагаа 1 их наяд төгрөгийн өртөгтэй. Монголбанк, Засгийн газрын мөрөн дээр бүрэн хэмжээгээрээ ирээд суусан байна. Анх 1 их наяд төгрөг үүссэн асуудал яг тэр хэмжээгээрээ бидэнд ирсэн хэвээрээ байна. Дахиад Нийгмийн даатгалын сангийн мөнгийг тарааж өгөх боломжгүй зүйл юм.