Эрүүл мэндийн яам хөл хориог дахин сунгах саналтай байна
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     169    0

Улсын Онцгой комиссын хуралдаан маргааш ням гаригт \29-нд\ хуралдах тул ЭМЯ-наас хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах санал өгсөн байна. Дээрх саналын хүрээнд дараахь ажлыг хэрэгжүүлэхээр оруулжээ.

  • Төмөр замын дагуух бүс нутагт бүртгэгдсэн Сovid-19-ийн кластер тархалтын цар хүрээг цомхотгох, хязгаарлах, бусад аймаг орон нутагт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс дахин 14 хоногоор сунгах;
  • Дотоодын халдварын өвчлөлийн тархварзүйн нөхцөл байдлаас харахад гэр бүлийн ойрын хавьтал зэрэг удаан хугацаанд хамт байгаа хүмүүсийн дундах өвчлөл өндөр байгаа тул цаашид энэ эрсдэлт бүлэгт чиглэсэн идэвхтэй тандалтыг эрчимжүүлэх;
  • Одоогоор бүртгэгдээд байгаа дотоодын халдварын нөхцөл байдлаас харахад гэр бүл, караоке, орон сууцны хороолол, бариа засал зэрэг агааржуулалт, салхижуулалт муутай хаалттай орчинд хүмүүс удаан хугацаанд хавьтал болоход халдвар ихээхэн тархах байдал ажиглагдаж байгаа тул цаашид энэ халдвартай тэмцэх, сэргийлэх, арга хэмжээг төлөвлөхөд анхаарах;
  • Манай улсад хүйтэн сэрүүний улирал эхэлж хаалттай битүү орчинд олноор цугларч ажиллаж амьдрах нь цаашид ихээхэн эрсдэл дагуулж болзошгүй байгаа тул агааржуулалт, салхижуулалтыг сайтар хийх талаар анхаарах шаардлагатай.
  • Айл өрх, албан байгууллага, цэргийн анги, хорих анги, асрамж, халамжийн төвүүд зэрэг эрсдэлтэй цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөнөө улсын Онцгой комисст хүргүүлж байна.