Орхон аймгийн бэлэн байдлын зэргийг буурууллаа
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     592    0

Засгийн газрын хуралдаанаас улсын хэмжээнд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт хэсэгчлэн үлдээсэн.

Мөн энэ өдрөөс эхлэн Орхон, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.

Өндөржүүлсэн байдлын үед бүх нийтийн хөл хориог багасгаж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ, спортын уралдаан тэмцээн, бүх шатны сургуулийн үйл ажиллагааг хориглох юм. Монгол улс дотооддоо халдвар тархахаас өмнөх 10 сарын хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байсан. Энэ хугацаанд дотоодын халдвар гарах эрсдэлийг хамгаалж ажилласан туршлагатай. Гамшгийн тухай хуулийн дагуу Монгол улс гамшгаас хамгаалах 3 зэрэгтэй. Нэгдүгээрт: өдөр тутмын бэлэн байдал, хоёрдугаарт: өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаарт: бүх нийтийн бэлэн байдал юм.

Бэлэн байдлын зэргийг бууруулсан ч тухайн орон нутаг халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж, халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх бүхий л зохион байгуулалтыг хэрэгжүүлэх ёстой.