Хязгаарлалтад ороогүй ажиллах 18 салбарыг танилцуулж байна
Хотын амьдрал 1 сарын өмнө     303    0

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрээр Улсын Онцгой комисс дараахь салбар, байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллахыг зөвшөөрч байна. Эдгээр байгууллагууд ажилтан, ажиллагсадынхаа халдвар хамгааллын дэглэмийг онцгой мөрдүүлэн ажиллах юм.

  1. Эрчим хүч хангах
  2. Хүнсний үйлдвэр худалдаа түгээлт тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн
  4. Түлшний хангамж, түгээлт тээвэрлэлт
  5. Хот суурин усан хангамж ариутгах татуурга
  6. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ханган нийлүүлэлт худалдаа
  7. Банк санхүү, Хөрөнгийн бирж
  8. Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, шуудан илгээмж
  9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага
  10. Малын өвс тэжээлийн үйлдвэр худалдаа тээвэрлэлт
  11. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  12. Арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэр
  13. Хэвлэх  болон сав баглаа боодлын үйлдвэр
  14. Модон эдлэл, материалын үйлдвэрлэл
  15. Бараа материалын цахим худалдаа
  16. Үйлчилгээ хүргэлтийн үйл ажиллагаа
  17. Хууль тогтоох, нутгийн өөрөө удирдах, төрийн захиргааны байгууллага, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат,
  18. Оршуулгын үйл ажиллагааг хязгаарлалтгүй явуулна.