Орхон аймагт сүүлийн дөрөв хоног халдвар нэмэгдээгүй
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     208    0

Орхон аймагт короновирусийн анхны тохиолдол 11-р сарын 17-ны өдөр батлагдсан бол сүүлийн 4 хоног халдвар нэмэгдээгүй байна. Батлагдсан 22 тохиолдол бүгд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна.

Халдвар авсан 22 хүний биеийн байдал хэвийн. Тэдгээр иргэдээс эмэгтэй найм,  эрэгтэй 14 хүн байна. Мөн Баянцагаан багийн 16,  Согоот багийн гурав, Зэст, Шанд , Их залуу багийн тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн ням гаригийн 29-ний өдөр 60 түргэвчилсэн шинжилгээ, 170 иргэнд PCR шинжилгээ хийхэд, бүгд сөрөг гарсан байна.

Орхон аймгийн хэмжээнд короновирус бүртгэгдснээс хойш хугацаанд 17611 хүнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийсэн. Үүнээс 2287 PCR шинжилгээний 1261-ийг аймгийн БОЭТ-ийн вируслогийн лабораторид хийсэн байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 426, дам хавьтлын 4721 иргэн байгаа. Дам хавьтлын иргэдээс түүврийн аргаар шинжилгээ авах ажлыг өнөөдөр, маргааш хоёр өдөр хийх юм.

       Үүний зэрэгцээ 11-р сарын 15-наас хойш Архангай аймгаас Орхон аймагт ирсэн 98 иргэнийг судалж тогтоон PCR шинжилгээ авсан. Эдгээр шинжилгээ бүгд сөрөг гарсныг аймгийн Онцгой комисс мэдээллээ.