Энэ сарын 5,6-нд хүйтний эрч эрс чангарна
Хотын амьдрал 2 сарын өмнө     133    0

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасаар шуурна. Хүйтний эрч ихэнх нутгаар шөнөдөө -30-аас -45 хэм хүрч хүйтрэх юм байна. Өдөртөө -30 хэм хүртэл хүйтрэх төлөв гарчээ.

Манай аймгийн хувьд шөнөдөө -30-аас -32 хэм, өдөртөө хасах 20-25 хэм хүртэл хүйтрэх талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний гаүраас мэдээлж байна. Ирэх долоо хоног гэлтгүй нэгдүгээр сарын хувьд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч  хүйтэн байх ажээ.

 Тодруулбал, нэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, нэгдүгээр сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, нэгдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, нэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

       Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Эх сурвалж: Ус, цаг уур, орчны шинжилгээний газар