С.Батжаргал: Түрээсийн байрыг түрээслэж авсан иргэд цааш нь дам түрээслээд байна
Мэдээ мэдээлэл 14 өдрийн өмнө     251    0

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай хуралдаан боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга, Эрдэнэт хотын захирагч С.Батжаргалын зүгээс  зарим шинэ мэдээллийг иргэдэд хүргэлээ.

Үүнд, Энэ оноос эхлэн Төрийн нэгдсэн байр барих ажлыг эхлүүлэх гэнэ. Үүнийг хийхдээ УИХ-ын 3 гишүүнтэйгээ хамтарч  хийхээр төлөвлөж буйгаа дуулгав. Орчин цагт иргэд төрийн бүхий л үйлчилгээг гар утаснаасаа авах боломж бүрдэж байгаа. Иймээс иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд Төрийн нэгдсэн байр барих гэнэ. Иймийн тулд босоо удирдлагатай байгууллагын дарга нарт “Яамдууд руугаа байртай болмоор байна. Хөрөнгө мөнгө, газрын асуудал гэж ярих шаардлагагүй. Ингэж бичиг цаас шидэхээ ч болих хэрэгтэй” гэсэн юм.

Хоёрт, Орон нутаг өөрийн хөрөнгө, мөнгөөр Орон сууцны барилга барина. Түүнийгээ гэр хорооллын захад барихаар төлөвлөж байна. Энэ жил эхний ээлжинд 7 блок барилгын ажлыг эхлүүлнэ. Хотын төвд байр барьж ашиглалтад оруулахад танил тал, ах дүү нар, аав ээжээ оруулдаг. Нөгөө гэр хорооллын жинхэнэ зорилтот бүлгийнхэн үүнд хамрагдаж чадахгүй байна. Энэ жил барьж эхлэх тэрхүү 7 блок барилгад гэр хорооллынхон л орох болно. Үүнийг заавал эхлүүлнэ.

Гуравт. Аймгийн ЗДТГ-т тун удахгүй бүтцийн өөрчлөлт хийнэ

Дөрөвт. Засаг даргын 100 хоног удахгүй болно. Бид ажиллаж байгаа ч иргэдэд тэрхүү ажлын талаарх мэдээлэл хүрэхгүй байна. Иймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтраад ажиллана. Цар тахал намжаагүй, Засгийн газраас долоодугаар сарын 1-н хүртэл ийм байдлаар үргэлжилнэ гэж байгаа. Иймээс төрийн мэдээллийг иргэдэд хүргэхэд хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллахад түлхүү анхаарна. Тун удахгүй аймгийн Засаг даргын хувьд хэвлэлийнхэнтэй уулзаж, сонирхсон асуултуудад хариулт өгнө. Сар бүр ингэж уулздаг байна. Манай Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнууд энэ ажлыг хийхгүй яагаад удаагаад байна. Хэн хариуцаж байгаа юм бэ.

Дөрөвдүгээрт, ТОСК-ын байрны асуудлыг иргэдэд нээлттэй болгож, нэг ойлголт өгөх цаг болсон. Сая 70353511 тоот утсанд иргэнээс ирүүлсэн гомдол байна. Иргэдэд, зах зээлд шууд үнээр нь нийлүүлэх 98 байрнаас авах захиалгаа өгсөн иргэн яагаад авч чадаагүй байгаа юм бэ. Бүр сүүлдээ түрээсийн байрыг түрээслээд авсан иргэд  цааш нь түрээслээд байна. Надад ийм мэдээлэл ирсэн. Үүнд хариулт өгөх хэрэгтэй гэсэн юм.